Antmall.mn

Түгээмэл асуултууд

Асуулт хариулт

Худалдан авалт хийхэд заавал вэб сайтын гишүүн байх шаардлагатай юу?

Шаардлагатай.

Худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд ямар нэг хязгаарлалт бий юу?

Худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

Интернэт дэлгүүрийн барааны үнэ бусад салбар дэлгүүрийн барааны үнэ ямар ялгаатай вэ?

Вэб сайтад байрласан барааны үнэ нь компанийн бусад салбар дэлгүүрүүдийн үнэтэй ижил байх бөгөөд салбар дэлгүүрүүдэд хямдрал зарлагдсан тохиолдолд интернэт дэлгүүрт мөн ижил хувиар хямдрах болно.

Танай вэб сайт 24 цагийн ажиллагаатай юу?

Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна. Компанийн Интернэт худалдааны мэргэжилтэн нь Даваа-Баасан 10:00 - 19:00, Бямба-Ням 12:00 - 19:00 цаг хүртэл ажиллах бөгөөд та ямар нэгэн заавар зөвлөмж болон хүссэн асуултандаа хариулт авах, мөн захиалгаа өгөх боломжтой.

Худалдан авсан барааг буцааж болох уу?

Худалдан авсан барааны нөхцөл болон ямар шалтгаанаар буцааж байгаагаас шалтгаалан үнийн дүнгээс тодорхой хэмжээний суутгал төлөгдөж болзошгүйг анхаарна уу.

Бараа буцаахад мөнгөн дүнгээс яагаад шимтгэл авдаг юм бэ?

Таны онлайн худалдан авалтын төлбөрийн нөхцөл болон дүнгээс шалтгаалан бид тодорхой хувийн шимтгэлийг тухайн байгуулладагд төлдөг. Та худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд уг шимтгэл болон хүргэлт, савлалт зэрэг үйлчилгээ үзүүлсний шимтгэлийг таны төлбөрийг буцаахдаа суутгадаг.

Танай интернэт дэлгүүрээр зарагдаж байгаа барааг хаана очиж үзэх боломжтой вэ?

Та манай дэлгүүрийн салбаруудаас үзэх боломжтой. Барааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, асууж тодруулах зүйл байвал интернэт худалдааны мэргэжилтэнд хандана уу.

Интернэт дэлгүүрт зарагдаж байгаа үнээс дахиж хямдрах уу?

Интернэт дэлгүүрт тавигдсан барааны үнэ нь тухайн үед зарлагдсан хямдрал, урамшуулал болон НӨАТ гэх мэт бүгд орсон эцсийн жижиглэн худалдааны үнэ бөгөөд тухайн үнээс нэмж хямдрах боломжгүй.

 

© 2023-2024 Antmall.mn Зохиогчийн эрх хамгаалагдсан