Antmall.mn

Үйлчилгээний журам болон нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

1.     НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 

1.1  Antmall.mn нь “Ант онлайн молл” ХХК-ийн интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. 

1.2  Энэхүү журам нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ. 

1.3  Энэхүү журмын хэрэгжилтэнд “Ант онлайн молл” ХХК /цаашид компани гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина.

 

2.     ВЭБ САЙТ, ТҮҮНИЙ АЖИЛЛАГАА

2.1  Antmall.mn вэб сайт нь зөвхөн интернэтээр худалдаа явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэб сайт байна. 

2.2  “Antmall.mn” худалдааны тэмдэгт нь хэрэгжилтэнд “Ант онлайн молл” ХХК -ийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно. 

2.3  Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын худалдан авагчдын мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.

2.4  Энэхүү журмын бүх нөхцлийг вэб сайтанд тусгасан байна. 

2.5  Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна. 

2.6  Компанийн интернэт худалдааны мэргэжилтэн нь  Даваа-Баасан 10:00 - 19:00, Бямба-Ням 12:00 - 19:00 цаг хүртэл ажиллана. 

2.7  Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна. 

2.8  Худалдан авагч вэб сайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг вэб сайт руу чөлөөтэй илгээх эрхтэй. 

 

3.     ВЭБ САЙТЫН ГИШҮҮНЧЛЭЛ 

3.1  Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой.

3.2  Гишүүнчлэлийг хувь хүн болон байгууллага гэж 2 ангилна. 3. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг компани цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг бүрэн хариуцна

3.3  Худалдан авагч вэб сайтад гишүүнээр бүртгүүлэхийн тулд имэйл хаяг/ утасны дугаар/, нууц үгийг оруулна.

3.4  Худалдан авагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд худалдан авагч бүрэн хариуцлага хүлээнэ.

3.5  Нэг худалдан авагч нэг л имэйл / утасны дугаар/ хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг/ утасны дугаар/ дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.

3.6  Шинээр бүртгүүлж вэб сайтын гишүүн болмогц тухайн гишүүнд данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтах бөгөөд банкны төлбөрийн картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.

3.7  Худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

3.8  Худалдан авагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэб сайтын журмын хязгаарлалд заагдсан хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.

3.9  Хэрэв худалдан авагч буруу эсвэл худал мэдээлэл оруулах, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэг үйлдэл гаргавал тухайн гишүүний дансыг хаана.

 

4.     ИНТЕРНЭТ ХУДАЛДАА 

1. “Antmall.mn” интернет вэб сайтаар дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:

A.   Бүх төрлийн электрон бараа

B.    IT компьютерийн бараа

C.   Гэрийн тавилга

D.   Албан тасалгааны тавилга 

 

5.     ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО 

5.1  Вэб сайтад байрласан барааны үнэ нь банкны төлбөрийн картын хураамж, НӨАТ нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.

5.2  Вэб сайтад байрласан барааны үнэ нь компанийн бусад салбар дэлгүүрүүдийн үнэтэй ижил байна.

5.3   Гадаадын банкны төлбөрийн картаар худалдан авалт хийгдэх үед төлбөл зохих дээрх дүн дээр тухайн картын хураамжийн хувь нэмэгдэнэ.

5.4  Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой.

A.   Банкны төлбөрийн карт (дотоод, гадаад)

B.    Онлайн төлбөрийн системүүд

C.    Банкны данс хоорондын шилжүүлгээр (барааны төлбөр компанийн дансанд орсон үед хүргэлт хийгдэнэ).

D.   Худалдан авалт хийх үед агуулахын үлдэгдэл хүрэлцэхгүй байвал худалдан авагч барааны үнийн дүнгийн 30% хувийн урьдчилгааг төлж барааг үйлдвэрлэгчээс захиалан авах боломжтой байна.

 

6.     ХҮРГЭЛТ

6.1  Худалдан авсан барааг компанийн бараа хүргэгч нар хүргэнэ.

6.2  Хүргэх хугацаа нь барааны төрлөөс хамаарч 2 өөр байна. ДАВАА-БЯМБА гарагт 17 цагаас өмнө захиалвал 24цагийн дотор, 17 цагаас хойш захиалвал 48 цагийн дотор хүргэнэ.

6.3  Интернет дэлгүүрийн барааны хүргэлт нь дараах төлбөртэй байна:

A.   Хот доторх хүргэлт нь хотын дараах хязгааруудад хийгдэнэ: Улиастайн гүүр, Нисэхийн товчоо, Яармагийн товчоо, Баруун аймгуудын салдаг 3 замын уулзвар, Орбитын тойргийн буудлаас Тахилт салдаг уулзвар, Орбитын шинэ эцэс, 7 буудлын салдаг уулзвар /Цагдаагийн пост/, Дамбадаржаа шинэ эцсийн буудал, Баруун, зүүн салаа

7.     БАРААГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ

7.1  Бараа хүргэгч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.

7.2  Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж хүргэлтийн хуудас, баталгаат засварын хуудсын хамт худалдан авагчид хүлээлгэн өгнө.

7.3  Бараа хүргэгч нь хүргэлтийн хуудас дээр худалдан авагчаар гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна. 

 

8.     БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ 

8.1 “АНТ МОЛЛ” дэлгүүрээс худалдан авсан барааг буцаах тохиолдолд худалдааны мэргэжилтэнтэй холбогдож буцаалт хийж болно. Энэ тохиолдолд нийт төлөгдсөн барааны төлбөрийн нөхцөлөөс хамааран тодорхой хураамж, шимтгэл суутган авна.  

8.2  Барааны буцаалт нь дараах шалтгаанаар хийгдэж болно. 

A.   Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ шинэ ижил бараагаар сольж өгөх бөгөөд хүргэлтийн мөнгийг нэмж авахгүй.  

B.    Худалдан авагчийн буруугаар буцаах гэдэгт дээрх шалтгаанаас бусад тохиолдлыг хэлнэ.  

C.    Хүргэлтээр ирсэн барааг худалдан авагчийн буруугаар буцаах тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний алданги (алдагдсан боломжийн өртөг), мөн хүргэлтийн зардалын хамт барааны төлбөрөөс нь суутгаж үлдсэн мөнгийг буцаасан барааг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ. 

9.     УРАМШУУЛАЛ БА ХЯМДРАЛ 

9.1  Вэб сайт нь дараах тогтмол урамшууллыг гишүүддээ үзүүлдэг байна. Үүнд: a. Ант молл дэлгүүрийн салбар дэлгүүрүүдэд бэлэгтэй, урамшуулалтай худалдаа явуулж байгаа үед Интернэт дэлгүүр мөн адил урамшуулалтай байна. 

 

10.  ИНТЕРНЭТ ДЭЛГҮҮРТЭЙ ХОЛБОО БАРИХ 

10.1                 Интернэт дэлгүүр нь худалдан авагч, гишүүдтэйгээ байнгын холбоо тогтоож, заавар зөвлөж, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэж байна. Дараах мэдээллийн сувгаар худалдан авагч, гишүүдтэй холбогдож харилцана:

10.2                 Суурин утсаар холбогдох - 7200-5588,

Гар утас - 9518-5588, 9528-5588 Даваа-Баасан 10:00 - 19:00, Бямба-Ням 12:00 - 19:00

10.3                 Вэб сайтын чатаар, Facebook хуудсаар, sales@antmall.mn имэйл хаягаар 

 

11.  ВЭБ САЙТЫН ЦАГИЙН ХУВААРЬ 

11.1                 Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байна.

11.2                 Интернэт худалдааны мэргэжилтний ажиллах цаг: Даваа-Баасан 10:00 - 19:00, Бямба-Ням 12:00 - 19:00

12.  НУУЦЛАЛЫН БАТАЛГАА 

12.1                 Баталгаа “Ант онлайн молл” ХХК нь www.antmall.mn сайтаар үйлчлүүлэгч, гишүүдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л харилцаанд бүрэн ханган ажиллана. Зочин www.antmall.mn  вэб хуудсаар үйлчлүүлж гишүүн болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.

12.2                 Гишүүний хувийн мэдээлэл - www.antmall.mn  вэб хуудсанд оруулж өгсөн бүхий л мэдээлэл нь мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Оруулсан мэдээллийг зөвхөн гишүүдэд тустай нөхцлөөр буюу гишүүдийн хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, гишүүдтэй холбоо барих зэрэгт ашиглана. Мөн гишүүд өөрийн оруулсан мэдээллээ хэдийд ч харж, өөрчлөх боломжтой байна.

12.3                 Мэдээллийн хамгаалалт - Гишүүдийн мэдээллийг хүлээн авахдаа SSL (Secure socket layer) буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Гишүүдийн оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан байх болно. Мөн гишүүн өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийх хэрэгтэй.

12.4                 Мэдээллийн халдашгүй байдал - Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

12.5                 www.antmall.mn  нь интернэт дэлгүүрийн үйлчилгээндээ зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хэрвээ хүүхэд нь эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулсан бол Интернэт худалдааны мэргэжилтэн гишүүний эрхийг түдгэлзүүлэх эрхтэй байна. 

 

13.  БУСАД ЗҮЙЛ 

13.1                 Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал Интернет худалдааны мэргэжилтэн гишүүний утас эсвэл имэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.

13.2                 Худалдан авагчаас гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

13.3                 Худалдан авагч лавлагааг 7200-5588 утсаар, sales@antmall.mn имэйл буюу чат ашиглан Интернет худалдааны мэргэжилтэнгээс авч болно.

 

© 2023-2024 Antmall.mn Зохиогчийн эрх хамгаалагдсан